… “Үхнэ гэдэг өөрөө урлаг, үүндээ ч би гаргууд сайн”

telmwns
2 min readJan 16, 2021

“The Mess You Leave Behind” Netflix сэтгэгдэл

Ямарваа нэг телевизийн цувралыг үзэж “эхлүүлэх” гэдэг хамгийн бэрх юм шиг ээ. Үзэж яваад нуршуу диалог, дүрүүдийн харилцан огтлолцлолын зөрүү эсвэл удаан өрнөлтэй цувралыг нээг их таашаадаггүйгээ мэдээгүйгээсээ болоод ч юм уу эсвэл мэдсээр байж үзэж эхлүүлээд пянг нь дийлэлгүй орхичихдог тохиолдол хаа нэг элбэг гэчихвэл хилсдэхгүй биз.

Яг үүнтэй адилаар хэт нурших дээрээ зогсч, зангилаа буюу plottwist-ээ ч чамлахааргүй хөөрхөн гаргачихсан, яг нэг пологдтолоо ч биш хэт жаахан ч биш яаг тааруулаад хоолоо идчихсэн юм шиг тийм нэг хачин агаад гоё мэдрэмжийг “The Mess You Leave Behind” гэх limited series буюу богино хэмжээний цувралаас мэдэрлээ.

Coming of age, young adolescents буюу бараг ерөнхий таргет нь өсвөр үе, залуучууд луу илүү чиглэж зохиол нь бичигдсэн юм уу даа гэмээр. Час хийсэн тиймэрхүү драма үзэнгээ жааал эморчих чинь бас хааяа сайханшдээ. Энэ бол яг л тийм цуврал. Euphoria, skins, аль эсвэл өнөөх 13 reasons why эдр шиг тийм драма биш л дээ. Ахлах сургуулийн амьдрал локкер тойрсон дээрэлхүүлэлт, охидын хов жив эсвэл сексээс гадна юу болж өнгөрч болхов багахаан триллер (Riverdale эдр шиг бишээ), тэгээд нэмээд жаахан шохоорхол гэхдээ багш сурагч хоорондын нууцлаг харилцаа, жаахаан challenge өгөх учир битүүлэг хэрэг, сайхан үзэгдэх орчин, бодрол ммммуа янзын сайхан.

https://bestmoviecast.com/the-mess-you-leave-behind-2020-cast-release-date/

Нэг юм сонирхуулахад энэ Испани цуврал шүү. Алдарт Money Heist, Elite эдрийг бодвол драма голдуу ихтэй боловч 8хан ангитай богинохоон цуврал. Дийлэнхийн драма, романс гэхээр америк цуврал руу давшдаг өрөөсгөл ойлголтыг одоо болимоор л байгаам даа. Цөөхөн хэдхэн дүрээ маш сайн хөгжүүлээд гол шугамаа барингаа энд тэндээс нь сүвэгчилчихсэн үнэхээр сайн хөгжүүлэлттэй. Миний ганц эмээж байсан юм нь Elite шиг эрчтэй эхэлж байгаад дундаасаа “trash” болчихвийдээ 😬 гэсэн бодол байв. Харин ч нэг юм тэгэж хэлэхвий гэсэн шиг хөврөөд л явчихсан.

netflix.com

Аан нээрээ нөгөө охидуудын инста-даа шүтэн гөлөрсөн Aron Piper гол дүрд нь тоглосийшүү. Үзээрэй охидуудаа!

За тэгээд үйл явдлыг нь товчхоон сонордуулахад Испанийн нэгэн ахлах сургуульд шинээр уран зохиолын багшаар ажилд орж буй Ракуэль сурагчдаасаа заналхийлэлд автан, өөрийнх нь местэн дээр байсан өмнөх багш нь амиа хорлосныг мэдэж өөрийгөө хамгаалах, өрөөлийн хэрэгт өөрөө ч мэдэлгүй орж байгаагаар цуврал маань эхэлнэ.

netflix.com

Маш богинохон, маш мөлжүүртэй цуврал байлаа. Миний дүгнэлтээр 8.5/10

Цааш нь ярихгүй ээ, өөрсдөө үз 🤭

-telmwns

--

--

telmwns

Personal blog about anomalies ...сэтгэгдэл